Kommai

About Contact
← Wiki

Gettings started

Сайн байна уу? Kommai-д тавтай морилно уу. Хэрхэн 14 хоног үнэгүй ашиглах талаар заавар оруулъя.

Алхам 1:
https://kommai.mn веб сайт руу орно. Дэлгэцийн баруун “Нэвтрэх” товч дээр дарна.

Алхам 2:
“Фэйсбүүкээр нэвтрэх” товч дээр дарж өөрийн фэйсбүүк хаягаар нэвтэрч орно.

Алхам 3:
Шаардлагатай зөвшөөрлүүдийг асуух ба бүгдийг нь сонгоод “reconnect” дарна. (жич: Анх удаа бүртгүүлэх үед манай системд холбох фэйсбүүк хуудаснуудыг сонгодог. “Opt in to all current and future Pages” сонголтыг хийснээр одоо таны админ хийж байгаа болон ирээдүйд үүсгэх бүх хуудаснуудыг холбох боломжтой болно.)

Алхам 4:
Бяцхан судалгааны хэсэг гарч ирнэ. 3-н асуултанд хариулаад “Дараагийнх” товч дээр дараарай.

Алхам 5:
Фэйсбүүк хуудас болон Инстаграм холбох хэсэг гарч ирнэ. Холбохыг хүссэн Фэйсбүүк хуудасны ард байрлах “Холбох” товч дээр дарж холболт хийнэ.

Алхам 6:
Багц сонгох хэрэг гарч ирнэ. Та өөрт тохирсон багцаа сонгоход дэлгэцийн зүүн талд сонгосон багцын мэдээлэл гарч ирнэ. Жишээ болгоод Free багцыг сонгоод “Дараагийнх” товч дээр дарна.

Алхам 7:
Энэ хэсэгт сонгосон багцаа хэдэн сараар авахаа бичнэ. Free багц сонгосон учир манай тохиолдолд өөрчлөх боломжгүй. Хэрвээ танд промо код байгаа бол бичээд “Ашиглах” товч дээр дарна. Дэлгэцийн зүүн талд сонгосон багцын мэдээлэл болон нийт үнэ харагдана. “Захиалга үүсгэх” товч дээр дарж захиалгаа үүсгэнэ. “Free” багцаас бусад багц захиалсан тохиолдолд танд QR код гарч ирнэ.

Алхам 8:
Захиалга амжилттай хийсэн дэлгэц гарч ирнэ. “Апп руу үргэлжлүүлэх” товч дарж Dashboard руу орно.

Алхам 9:
Dashboard руу орсноор дараах дэлгэц харагдана.

За энэ хүртэл алхам алхмаар тайлбарлаж дууслаа. Хэрвээ танд асуух зүйл байвал манай фэйсбүүк чат, Инстаграм чат, kommaiapp@gmail.com болон https://forms.gle/AVB5X3WMkRfALrjf8 холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэл болон санал хүсэлтээ илгээгээрэй.

Танд амжилт хүсье. 🥰
Kommai team