Kommai

About Contact
← Wiki

AI автоматжуулалт хэрхэн үүсгэх вэ?

Сайн байна уу? Kommai-д тавтай морилно уу. Хэрхэн AI (хиймэл оюун) автоматжуулалт талаар заавар оруулъя. “AI автоматжуулалт” гэдэг нь таны сонгосон Facebook (post, reel, live video) эсвэл Instagram (post, reel) контент дээр сэтгэгдэл ирэхэд автоматаар шинжилж, урдьчилан бэлтгэсэн хариултуудаас хамгийн тохиромжтойг нь сонгоно. Та сэтгэгдэлд хариулт бичихээс гадна хувийн чат руу автоматаар хариу илгээх боломжтой.

Алхам 1:
https://kommai.mn веб сайт руу орно. Дэлгэцийн баруун “Нэвтрэх” товч дээр дарна.

Алхам 2:
“Фэйсбүүкээр нэвтрэх” товч дээр дарж өөрийн фэйсбүүк хаягаар нэвтэрч орно.

Алхам 3:
Шаардлагатай зөвшөөрлүүдийг асуух ба бүгдийг нь сонгоод “reconnect” дарна. (жич: Анх удаа бүртгүүлэх үед манай системд холбох фэйсбүүк хуудаснуудыг сонгодог. “Opt in to all current and future Pages” сонголтыг хийснээр одоо таны админ хийж байгаа болон ирээдүйд үүсгэх бүх хуудаснуудыг холбох боломжтой болно.)

Алхам 4:
Dashboard доорх байдлаар харагдана. Зүүн талын цэснээс “Автоматжуулалт” дарж орно.

Алхам 5:
Таны үүсгэсэн автоматжуулалтууд доорх дэлгэц дээр харагдана. “Үүсгэх” товч дээр дарж автоматжуулалт үүсгэнэ.

Алхам 6:
Автоматжуулалт үүсгэх хэрэг гарч ирнэ. Эхлээд нэр өгөөд дараа нь “Бүх пост” хэсгээс сонголтоо хийнэ. “Нэг постонд зориулж” эсвэл “Бүх пост” гэсэн сонголт байгаа.

Нэг постонд зориулж – Зөвхөн тухайн постонд зориулсан автоматжуулалт
Бүх пост – Таны холбосон Facebook Page дээрх бүх постонд автоматжуулалт

Жишээ болгоод “Нэг постонд зориулж” сонгоё. Төрөл хэсэг нь пост уу эсвэл Reel үү гэдгээ сонгоход доод хэсэгт таны сонголтоос шалгаалж пост, reel-ийн жагсаалт гарч ирнэ. Жагсаалтаас нэгийг сонгоод “Үүсгэх” товч дарна.

Алхам 7:
Автоматжуулалтын тохиргоо хэсэг гарч ирнэ. Дэлгэцийн зүүн талд таны сонгосон постын мэдээлэл болон бусад тохиргоо байна. “Ухаалаг Хариулт Ашиглах” тохиргоог идэвхжүүлнэ.Дэлгэцийн баруун талд байгаа “Ухаалаг хариулт” хэсэгийн “Нэмэх” дээр дарж түлхүүр үг үүсгэнэ. Жишээ нь: contact. Түлхүүр үг үүсгэсний дараа харандааны зураг дээр дарж тухайн түлхүүр үгт таарах коммент хариулах техт бичнэ. Харин “Техт оруулаагүй” эсвэл чат дээр дарж чат руу явуулах хариуг тохируулна.

Алхам 8:
“Техт оруулаагүй” эсвэл чат дээр дарахад зүүн талын тохиргооны хэсэг өөрчлөгдөж чат руу явуулах тохиргоо болж өөрчлөгдөнө. Зураг, Карт, Видео сонголтоос сонгоод чат контентоо бэлдэнэ. Ногоон өнгөөр хүрээлсэн хэсэгт таны оруулсан контентын “Харагдах байдал” харагдана.

Алхам 8:
Энэ мэтчилэн Алхам 7-8 давтан хийж өөрийн түлхүүр үгээ үүсгэн түүнд тохирсон коммент болон чатаа тохируулна.

Дэлгэцийн баруун дээд буланд байгаа “Хадгалах” товч дээр дарж өөрчлөлтөө “draft” байдлаар хадгална. Бүх тохиргоогоо хийгээд ок болсон гэвэл “Лайв” товч дээр дарж таны автоматжуулалт ажиллаж эхэлнэ. “Stop” товч дээр дарвал “draft” болно.

За энэ хүртэл алхам алхмаар тайлбарлаж дууслаа. Хэрвээ танд асуух зүйл байвал манай фэйсбүүк чат, Инстаграм чат, kommaiapp@gmail.com болон https://forms.gle/AVB5X3WMkRfALrjf8 холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэл болон санал хүсэлтээ илгээгээрэй.

Танд амжилт хүсье. 🥰
Kommai team