Kommai

About Contact
← Wiki

Багын менежмент: Өөрийн багт хүн хэрхэн нэмэх вэ?

Хэрэв та Facebook page-ын Admin эрхтэй боловч автоматжуулалт хийх цаг гарахгүй эсвэл ажилтандаа даатгамаар байвал багын менежмент танд тусална. Ашиглахад маш хялбар бөгөөд та зөвхөн багтаа нэмэх хүнийхээ имэйл хаягыг бичихэд л болно.

Алхам 1:
https://kommai.mn веб сайтын Dashboard руу орно. Дэлгэцийн зүүн доод булан байрлах хэрэглэгчийн хэсгийн 3-н цэг дээр дараад “Баг” меню дээр дарна.

Алхам 2:
“Баг” меню руу ороход дараах дэлгэц харагдана. Гишүүн урих, багын гишүүдийн жагсаалт, гишүүн багаас хасах, хамааралтай аккаунт-ыг нэмэх хасах боломжтой.

Алхам 3:
“Гишүүн урих” товчыг дарж дарна. Урих хүнийхээ имэйл (жич: зөвхөн gmail байх ёстой.) хаягыг бичээд ямар аккаунт дээр нэмэхээ сонгоно. Холбосон аккаунтуудаас олонг аккаунт нэмэх боломжтой.

Алхам 4:
Формыг бөглөөд “Урилга илгээх” товч дээр дарахад тухайн имэйл хаяг руу урилга очино. Уригдсан хүний маань https://kommai.mn руу ороод Google-ээр нэвтрэхэд урилга хүлээн авах болон татгалзах цонх гарч ирнэ. Хүлээн авах дарснаар тухайн багын гишүүн болно.


Багын гишүүн юу юу хийж чадах бэ?

  • Автоматжуулалт үүсгэх, засварлах
  • Dashboard дээрх статистик харах
  • Багаас гарах

За энэ хүртэл алхам алхмаар тайлбарлаж дууслаа. Хэрвээ танд асуух зүйл байвал манай фэйсбүүк чат, Инстаграм чат, kommaiapp@gmail.com болон https://forms.gle/AVB5X3WMkRfALrjf8 холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэл болон санал хүсэлтээ илгээгээрэй.

Танд амжилт хүсье. 🥰
Kommai team