Kommai

About Contact
← Wiki

TrollGuard -г хэрхэн ашиглах вэ?

Сайн уу? 🥰 Энэ удаагийн заавраар TrollGuard -г хэрхэн ашиглах талаар бичих болно.

TrollGuard гэж юу вэ?
TrollGuard нь таны Facebook/Instagram хуудас болон брэндийг сөрөг сэтгэгдлүүдээс хамгаалдаг ухаалаг систем юм. Энэ нь олон төрлийн шүүлтүүр болон хиймэл оюун ухааны технологи ашиглан автоматаар toxic сэтгэгдлүүдийг илрүүлж, таны хуудсыг цэвэр, эерэг байлгахад тусалдаг.

Гол онцлогууд:
Олон давхар шүүлтүүр – Янз бүрийн шүүлтүүрээр дамжуулан сэтгэгдлүүдийг шинжилнэ
AI ухаалаг систем – Хиймэл оюун ухаан нь утга санааг гүнзгий ойлгож, далд сөрөг агуулгыг илрүүлнэ
сэтгэгдлүүдийг шинжилнэ
Playground (Туршилтын талбар) – Шүүлтүүрүүдйг идэхвжүүлэн ямар шүүлтүүрээр шүүж гаргаж байгаа бодит коммент дээр туршиж болно.
Автомат хамгаалалт – Toxic сэтгэгдлүүдийг автоматаар устгах эсвэл нуух боломжтой
24/7 хяналт – Өдөр шөнөгүй ажиллаж, таны брэндийг хамгаална

Таны онлайн орчныг аюулгүй, эерэг байлгана!

За ингээд хамгаалалтын тохиргоо нэг бүрээр нь тайлбар өгье.

1. Вэб хаягууд (URL)
Таны Фэйсбүүк хуудасны коммент дээр холбоос, вэб хаягуудыг илрүүлнэ. Сүүлийн үед хортой сайт, залилангийн линкууд маш ихээр харагддаг болсон. Тэгвэл дээрх тохиргоог идэвхжүүлснээр үүнээс өөрийн хэрэглэчддээ хамгаалах боломжтой юм. Мөн спам болон хүсээгүй сурталчилгаа агуулсан холбоосоос таны хуудсыг хамгаална.

2. Утасны дугаар
Бараа бүтээгдэхүүн борлуулдаг хуудаснуудын хувьд энэ тохиргоо илүү хэрэгтэй. Учир нь хүмүүс захиалга хийхдээ ихэвчлэн коммент дээр дугаараа үлдээдэг. Үүнийг харсан өрсөлдөгч болон ижил бараа зардаг газрууд дундаас нь дугаар луу залгаж захиалгыг нь булаадаг. Дугаараа бичсэн хэрэглэгчдийн дугаарыг НУУЖ (hide) болно. Зөвхөн та л дугаарыг харах боломжтой.

3.Email
Email хаяг агуулсан комментуудыг автоматаар олж илрүүлнэ. Спам, залилан, мэхлэл зэрэг хүсээгүй сурталчилгаанаас сэргийлнэ. Ихэвчлэн “зээл олгоно” гэх мэт комментууд их ирдэг.

4. Mention
Бусад хүмүүс, хуудаснуудыг дурдсан (@mention) комментуудыг хянана. Таны брэндийг буруугаар дурдсан эсвэл сөрөг контекстэд ашигласан тохиолдлыг илрүүлнэ.

5. Зургууд
Сэтгэгдэлд хавсаргасан бүх төрлийн зураг, фотонуудыг шалгана. Энэхүү тохиргоог идэвхжүүлснээр коамментод ямар нэгэн зураг орсон бол илрүүлнэ.

6. Emoji
Бүх эможи тэмдэгтүүдийг таньж илрүүлнэ.

7. Түлхүүр үгс
Таны тодорхойлсон үгс коммент дотор байвал тань илрүүлнэ. Жишээ нь, зөвхөн танай брэндтэй холбоотой үгс байх боломжтой.

8. Hashtag (#)
Hashtag агуулсан комментуудыг илрүүлнэ. Сөрөг утга бүхий hashtag хүмүүс их ашигладаг. Түүнээс сэргийлэх боломжтой. Жишээ нь. #fakeProduct, #fakeService

9. Toxic (AI)
AI буюу хиймэл оюун ашиглан комментийн агуулга сөрөг байвал илэрүүлнэ. Контентыг утга санааг шинжилж, сөрөг хандлага бүхий текстийг автоматаар илрүүлнэ. Мөн нэмэлт агуулга бүхий prompt өгөх боломжтой.

Ерөнхий тохиргоо
Дээрх хамгаалалтын тохиргоонуудаас шүүгдсэн комментуудыг
– нуух
– устгах
гэсэн 2 тохиргоо байдаг.

Шүүгдсэн сэтгэгдлүүдийг хянах
Та админ хэсэг рүү нэвтэрч шүүгдсэн сэтгэгдлүүийг хянах боломжтой. Нуугдсан сэтгэгдлийг буцааж харуулах, устгах, архив руу хийх гэх мэт олон үйлдэл хийх боломжтой.

Архив
Комментуудаа хянаад болсон бол архив руу хийнэ.

Хэрвээ танд асуух зүйл байвал манай фэйсбүүк чат, Инстаграм чат, hello@kommai.mn болон https://forms.gle/AVB5X3WMkRfALrjf8 холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэл болон санал хүсэлтээ илгээгээрэй.

Танд амжилт хүсье. 🥰
Kommai team