Kommai

About Contact
← Wiki

Meta Business Suite дахь Inbox автоматжуулалтыг идэвхгүй болгох заавар

Сайн байна уу? Kommai-д тавтай морилно уу. Энэхүү заавар нь Meta Business Suite дээр идэвхжүүлсэн автомат хариу илгээх (inbox automation) функцийг хэрхэн унтраах (toggle off) талаар алхам алхмаар тайлбарлана.

1. Компьютер дээр Автоматжуулалтыг Унтраах

Алхам 1: Meta Business Suite-д нэвтрэх
  1. Өөрийн Facebook хаягаар нэвтэрнэ үү
  2. Meta Business Suite хаягруу орно уу
  3. Зүүн дээд буланд өөрийн хуудас (Page) сонгогдсон эсэхийг шалгана уу
Алхам 2: Inbox руу орох
  1. Зүүн талын цэснээс “Inbox” (Ирсэн мессеж) гэснийг дарна уу
  2. Таныг Meta Business Suite-ын мессежийн хэсэгт шилжүүлнэ
Алхам 3: Automations хэсэгт орох
  1. Дэлгэцийн дээд хэсгээс “Automations” (Автоматжуулалт) товчийг олно уу
    • Энэ нь роботын дүрс шиг харагдана
  2. Automations товчийг дарна уу
Алхам 4: Автоматжуулалтыг унтраах
  • Та идэвхжүүлсэн автоматжуулалтын төрөл бүрийг унтраах хэрэгтэй

Шуурхай хариу унтраах:

  1. “Instant Reply” гэснийг сонгоно уу
  2. Дэлгэцийн дээд хэсэгт байгаа toggle товч (өнгөтэй унтраах/асаах товч) хар
  3. Toggle-г зүүн тал руу шилжүүлнэ (саарал болж харагдана)
  4. “Save changes” (Өөрчлөлт хадгалах) товчийг дарна уу

Эзгүй үеийн мессеж унтраах:

  1. “Away Message” гэснийг сонгоно уу
  2. Дээд хэсэгт байгаа toggle товч-ыг OFF болгоно
  3. “Save changes” товчийг дарна уу

Түгээмэл асуултууд (FAQs) унтраах:

  1. “Frequently Asked Questions” гэснийг сонгоно уу
  2. Toggle товчийг OFF болгоно уу
  3. Эсвэл асуулт бүрийг нэг нэгээр нь устгаж болно
  4. “Save changes” товчийг дарна уу

Түлхүүр үгийн хариу унтраах:

  1. “Custom Keywords” эсвэл “Keyword Responses” гэснийг сонгоно уу
  2. Бүртгэсэн түлхүүр үг бүрийн хажууд байгаа “Edit” эсвэл “Delete” товчийг дарна уу
  3. Устгах эсвэл toggle-г OFF болгоно уу
  4. “Save changes” товчийг дарна уу
Алхам 5: Бүх автоматжуулалтыг шалгах
  1. Automations хуудас руу буцна уу
  2. “Your Automations” (Таны автоматжуулалт) гэсэн хэсгийг хар
  3. Бүх автоматжуулалтын статус “Off” эсвэл toggle нь унтарсан байгаа эсэхийг шалгана уу

2. Гар утсан дээр Автоматжуулалтыг Унтраах

Meta Business Suite аппликэйшн ашиглах:
  1. Meta Business Suite апп-г нээнэ үү
  2. Доод хэсгээс “More” (Илүү) эсвэл гурван хэвтээ шугам дүрс дарна уу
  3. “Inbox” сонгоно уу
  4. Дээд хэсгээс “Automations” товчийг дарна уу
  5. Бүх автоматжуулалт сонгоод:
    • Toggle товчийг OFF болгоно
    • “Save” эсвэл “Save changes” дарна

3. Бүх автоматжуулалтыг нэг дор унтраах

Хэрэв та бүх автоматжуулалтыг хурдан унтраахыг хүсвэл:

  • Шууд https://business.facebook.com/latest/inbox/automated_responses хаяг руу орно уу
  • Зүүн дээд буланд өөрийн хуудас (brand/page) зөв сонгогдсон эсэхийг шалгана уу
  • Бүх автоматжуулалтын toggle товчийг нэг нэгээр нь OFF болгоно
  • Өөрчлөлтүүдийг хадгална

За энэ хүртэл алхам алхмаар тайлбарлаж дууслаа. Хэрвээ танд асуух зүйл байвал манай фэйсбүүк чат, Инстаграм чат, kommaiapp@gmail.com болон https://forms.gle/AVB5X3WMkRfALrjf8 холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэл болон санал хүсэлтээ илгээгээрэй.

Танд амжилт хүсье. 🥰
Kommai team