Kommai

About Contact
← Wiki

Промо код ашиглах заавар

Сайн байна уу? Kommai-д тавтай морилно уу. Энэхүү заавар нь промо кодыг хэрхэн ашиглах талаар алхам алхмаар тайлбарлана.

Шаардлагатай зүйлс:
  • Kommai.mn-д бүртгүүлсэн байх
  • Facebook Page холбосон байх
  • Аль нэг төлбөртэй багц сонгох (жишээ нь: Basic Plus, Pro, Business гэх мэт)
Арга 1: Анх удаа багц худалдаж авч байх үед

https://kommai.mn веб сайт руу орно. Нэвтэрч ороод аль нэг багц сонгоод “Дараагийнх” дарна.

Дараагийн дэлгэц гарч ирнэ. “Промо код” хэсэгт промо кодоо оруулаад “Ашиглах” товч дарна.

Ингэснээр үнийн дүн хасагдсан дүнгээр дэлгэцэнд харагдана. “Промо кодын мэдээлэл” хэсэгт ашигласан промо кодын мэдээлэл, мөн “Хөнгөлөлт” хэсэгт хасагдсан дүн харагдана.

“Захиалга үүсгэх” товч дээр дарснаар Qpay төлөх QR код гарч ирнэ. (Хэрвээ 100% промо код бол захиалга шууд амжилттай болно.)

Арга 2: Dashboard дотроос бүтээгдэхүүн авах үед

https://kommai.mn веб сайт руу орно. Нэвтэрч ороод аль нэг багц сонгоод “Хянах самбар” руу орно. Зүүн доод буланд өөрийн нэр дээр дарж “Профайл” дээр дарна.

Доорх дэлгэц гарч ирнэ. Зүүн талаас “Бүтээгдэхүүн” дээр дарвал үнийн санал гарч ирнэ.

Аль нэг багц сонгоод “Дараагийнх” дарна.

Дараагийн дэлгэц гарч ирнэ. “Промо код” хэсэгт промо кодоо оруулаад “Ашиглах” товч дарна.

Ингэснээр үнийн дүн хасагдсан дүнгээр дэлгэцэнд харагдана. “Промо кодын мэдээлэл” хэсэгт ашигласан промо кодын мэдээлэл, мөн “Хөнгөлөлт” хэсэгт хасагдсан дүн харагдана.

“Захиалга үүсгэх” товч дээр дарснаар Qpay төлөх QR код гарч ирнэ. (Хэрвээ 100% промо код бол захиалга шууд амжилттай болно.)

За энэ хүртэл алхам алхмаар тайлбарлаж дууслаа. Хэрвээ танд асуух зүйл байвал манай фэйсбүүк чат, Инстаграм чат, kommaiapp@gmail.com болон https://forms.gle/AVB5X3WMkRfALrjf8 холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэл болон санал хүсэлтээ илгээгээрэй.

Танд амжилт хүсье. 🥰
Kommai team