Kommai

About Contact
← Wiki

AI Чатбот тохируулах заавар

Сайн байна уу? Kommai-д тавтай морилно уу. Энэхүү заавар нь AI Чатботыг хэрхэн тохируулах талаар алхам алхмаар тайлбарлана.

Шаардлагатай зүйлс:
  • Kommai.mn-д бүртгүүлсэн байх
  • Facebook Page холбосон байх
  • Business Plan худалдаж авсан байх
Алхам 1 – Тохиргоо

https://kommai.mn веб сайтын Dashboard руу орно. Дэлгэцийн зүүн талаас “AI ЧАТБОТ” меню дотроос “Тохиргоо” дээр дарна.

Дээрх дэлгэц гарч ирнэ. Дараах хэсгээс бүрдэнэ.

  1. AI Chatbot Settings – AI Чатботыг асаах, унтраах товч
  2. Persona (Заавал биш)- Таны page хуудасны өмнөөс бичих AI-д профайл нэр, зураг өгч болно.
  3. Мэдлэгийн сан (Knowledge Base) – Энэ хэсэгт оруулсан мэдээлэл дотроос AI чатбот маань хэрэглэгчдэд хариулна. Мэдээллээ төрөл болгон хувааж оруулж болно. Жишээ нь. FAQ буюу түгээмэл асуудаг асуултууд, бүтээгдэхүүний мэдээлэл (Product Info) гэх мэт.
Алхам 2 – Харилцагчид

Таны пэйж хуудас дээр ирсэн профайлууд энд бүртгэгдэнэ.

Алхам 3: Мэссэжүүд

Бот болон хэрэглэгч 2-ийн хооронд үүссэн харилцан яриаг эндээс харж болно.

За энэ хүртэл алхам алхмаар тайлбарлаж дууслаа. Хэрвээ танд асуух зүйл байвал манай фэйсбүүк чат, Инстаграм чат, kommaiapp@gmail.com болон https://forms.gle/AVB5X3WMkRfALrjf8 холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэл болон санал хүсэлтээ илгээгээрэй.

Танд амжилт хүсье. 🥰
Kommai team