Kommai

Бидний тухай Холбоо барих
← Заавар

AI Чатбот тохируулах заавар

Сайн байна уу? Kommai-д тавтай морилно уу. Энэхүү заавар нь AI Чатботыг хэрхэн тохируулах талаар алхам алхмаар тайлбарлана.

Шаардлагатай зүйлс:
  • Kommai.mn-д бүртгүүлсэн байх
  • Facebook Page холбосон байх
  • Business Plan худалдаж авсан байх
Алхам 1 – Тохиргоо

kommai.mn веб сайтын Dashboard руу орно. Дэлгэцийн зүүн талаас “AI ЧАТБОТ” меню дотроос “Тохиргоо” дээр дарна.

AI Чатбот тохируулах заавар

Дээрх дэлгэц гарч ирнэ. Дараах хэсгээс бүрдэнэ.

  1. AI Chatbot Settings – AI Чатботыг асаах, унтраах товч
  2. Persona (Заавал биш)- Таны page хуудасны өмнөөс бичих AI-д профайл нэр, зураг өгч болно.
  3. Мэдлэгийн сан (Knowledge Base) – Энэ хэсэгт оруулсан мэдээлэл дотроос AI чатбот маань хэрэглэгчдэд хариулна. Мэдээллээ төрөл болгон хувааж оруулж болно. Жишээ нь. FAQ буюу түгээмэл асуудаг асуултууд, бүтээгдэхүүний мэдээлэл (Product Info) гэх мэт.
Алхам 2 – Харилцагчид

Таны пэйж хуудас дээр ирсэн профайлууд энд бүртгэгдэнэ.

Алхам 3: Мэссэжүүд

Бот болон хэрэглэгч 2-ийн хооронд үүссэн харилцан яриаг эндээс харж болно.

За энэ хүртэл алхам алхмаар тайлбарлаж дууслаа. Хэрвээ танд асуух зүйл байвал манай фэйсбүүк чат, Инстаграм чат, kommaiapp@gmail.com болон forms.gle/AVB5X3WMkRfALrjf8 холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэл болон санал хүсэлтээ илгээгээрэй.

Танд амжилт хүсье. 🥰
Kommai team