AI Чатбот - Pro
Мэдлэгийн сан дээр суурилсан AI Messenger туслах нь хэрэглэгчийн асуултад 24/7 шуурхай хариулна.
Чат бичсэн хүн болгон руу хариу илгээхийн оронд AI Messenger Agent ашиглаж үнэт цагаа хэмнээрэй. 🤗

Мэдлэгийн сан дээр өөрт байгаа бүх бүтээгдэхүүн, үйлчилгээ, цагийн хуваарь, холбоо барих мэдээлэл, зээлийн мэдээлэл зэргээ оруулаад энэ доторх мэдэээллээс хэрэглэгч руу мэдээлэл илгээнэ.
Хэрхэн тохируулах вэ?
Quick Start
- Мэдлэгийн сан үүсгэнэ. Бүх мэдээллээ оруулна. Ангилал үүсгээд оруулах боломжтой.
- Зурган мэдлэгийн сан үүсгэвэл зураг хэрэглэгч рүү явуулна.
- Live товч дарна. Ингээд л болоо. 🤗

AI Messenger
🔅 Light Mode – Энгийн мэдлэгийн асуултад хурдан, хөнгөн хариулт өгнө. Олон төрлийн хариулт боловсруулж нэгэн тогтмол хариултууд явуулна.
⚡️Pro Mode – Илүү ухаалаг тайлбар, төвөгтэй асуултад илүү сайн хариулна. Байнга CTA (Call-to-Action) асуулт хэрэглэгчээс асууна.
Мэдлэгийн сан – Текст
Өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх бүх мэдээллээ текст хэлбэрээр оруулна. Манай AI нь мэдлэгийн сан доторх мэдээллээс хэрэглэгчтэй харьцаж явна. Мөн ангилал үүсгээд явах боломжтой.

Мэдлэгийн сан – Зураг
Арав хүртэлх зураг оруулах боломжтой. Зураг бүр caption буюу зургийн агуулгын илэрхийлсэн текст байх хэрэгтэй. Хэрэглэгчид бараа бүтээгдэхүүн, үйичлгээний зургийг харахыг хүсвэл харуулна.

Зан төлөвийн заавар
Нэмэлтээр AI-даа өгөх заавар оруулах хэсэг. Жишээ нь: “Хэрэглэгчээс холбоо барих дугаар байнга асуух” гэх мэт.

Persona
Persona нь таны page-н нэрийн оронд хэрэглэгчдэд харагдах аккаунт юм. Persona ашиглахын тулд нэр болон профайл зургийг тохируулах шаардлагатай. Жишээ нь: AI туслах

Туршилтын талбар
Мэдлэгийн сангаа шинэчлэсний дараа “туршилтын талбар” ашиглан AI хэрхэн хариулж байгаа шалгах боломжтой.

Яаж ажилладаг вэ?
Хэрэглэгчийн чатаар орж ирнэ. ➡️ “хаяг хаана вэ” гэж бичвэл ➡️ AI маань мэдлэгийн сангаас тохирох мэдээллийг хайж олно ➡️ Хэрэглэгч руу хаягийн мэдээллийг явуулна ➡️ Чат үргэлжилнэ.

Хэн ашиглах вэ?
- Үл хөдлөхийн агентууд
- Онлайн худалдааны хуудаснууд
- Автомашин борлуулдаг авто дилерүүд
- Онлайн сургалт заадаг хүмүүс
- Дунд хэмжээний бизнесүүд
- Брендийн хуудаснууд
- Content Creator, Influencers
- Кино зардаг хуудаснууд
- Барилгын төслүүд