Бидний тухай
Сайн байна уу? Kommai-д тавтай морилно уу. Бид хиймэл оюун ухааны салбарт шинэ санаа, шийдлүүдийг бий болгож буй хамт олон юм.
Бид хэн бэ:
Бид салбартаа 10+ жилийн турлагатай авьяаслаг программистуудтай хамт олон. Сүүлийн үеийн технологийг бүтэн ашигладаг.
Бид юу хийдэг вэ:
Бид хиймэл оюун ухаанд суурилсан, энгийн боловч хүчирхэг шийдлүүдийг бүтээдэг. Манай анхны бүтээгдэхүүн Kommai нь Facebook page пост, рийл болон Instagram Professional account (Business/Creator) медиа-ийн сэтгэгдлүүдэд автоматаар хариу өгдөг систем юм. Энэ бол зөвхөн эхлэл.
Бидний хандлага:
• Бид энгийн боловч үр дүнтэй шийдлүүд гаргахыг эрмэлздэг.
• Хиймэл оюун ухаан өдөр тутмын асуудлуудыг шийдвэрлэж чадна гэдэгт бид итгэдэг.
• Бид байнга суралцаж, өөрсдийгөө сайжруулж байдаг.
Яагаад бид үүнийг хийдэг вэ:
Хиймэл оюун ухаан бизнесийн ертөнцийг өөрчлөх боломжтой гэдэгт бид итгэдэг. Бидний зорилго бол энэхүү технологийг бүх төрлийн бизнест хүртээмжтэй, хэрэгтэй болгох явдал юм.
Та манай ажил сонирхолтой байна уу? Манай бүтээгдэхүүнийг ашиглахыг хүсч байна уу? Эсвэл хамтран ажиллах санаа байна уу? Бид таныг сонсохдоо үргэлж баяртай байх болно. Бидэнтэй холбоо барихаас бүү эмээгээрэй – бид нөхөрсөг, ажилдаа дуртай хүмүүс.
Баг
Манай баг нь AWS, Google Cloud зэрэг олон улсын гэрчилгээтэй, том хэмжээний систем зохион байгуулалт, аюулгүй байдал, өндөр ачаалал даах архитектур дизайнд гүнзгий туршлагатай өндөр мэргэшсэн инженерүүдээс бүрддэг. Бид зөвхөн код бичихээс гадна production орчинд тогтвортой, найдвартай ажилладаг шийдэл гаргахад чиглэдэг.
Бидний F6S профайлыг үзэх