Үйлчилгээний нөхцөл
Kommai үйлчилгээнд тавтай морилно уу! Энэхүү үйлчилгээний нөхцөл нь таны Facebook болон Instagram-ийн автомат сэтгэгдэл хариулагч системийг ашиглахтай холбоотой бүх зүйлийг тодорхойлно.
1. Хэн ашиглаж болох вэ?
Манай үйлчилгээг ашиглахын тулд:
- 18-аас дээш насны байх хэрэгтэй
- Хуулийн дагуу гэрээ байгуулах эрхтэй байх
- Бүх хууль тогтоомжийг дагаж мөрдөх
2. Аккаунт үүсгэх
Үйлчилгээг ашиглахын тулд та Facebook эсвэл Instagram аккаунтаа холбох хэрэгтэй. Энэ нь Facebook-ийн албан ёсны OAuth системээр дамжин ажилладаг.
Та дараах зүйлийг хийх ёстой:
- Мэдээллээ үнэн зөв өгөх
- Аккаунтынхаа нууцлалыг хадгалах
3. Үйлчилгээг хэрхэн ашиглах
Манай үйлчилгээ нь таны Facebook болон Instagram постын сэтгэгдлийг харах, удирдах, хариу бичих, нуух, устгах зэрэг боломжийг олгодог.
Хориглодог зүйлс:
- Хууль бус үйл ажиллагаа
- Үйлчилгээнд санаатай саад учруулах, эвдэхийг оролдох
- Facebook болон Instagram-ий дүрмийг зөрчих
4. Facebook болон Instagram-тай холбоотой зүйлс
Манай үйлчилгээ нь Facebook болон Instagram-ийн албан ёсны API ашигладаг тул та мөн тэдний дүрмийг дагах ёстой:
Хэрэв эдгээр платформууд өөрчлөлт хийвэл манай үйлчилгээнд нөлөөлж болно. Энэ нь бидний хяналтаас гадуур зүйл юм.
5. Зохиогчийн эрх
Үйлчилгээний бүх контент, функц нь Kommai эсвэл түүний лицензийн эзэмшигчдийн өмч юм. Бидний зөвшөөрөлгүйгээр бүтнээр болон хэсэгчлэн хуулбарлах, тараах хориглоно.
6. Аккаунт цуцлах
Бид таны эрхийг дараах тохиолдолд цуцлана:
1. Хууль бус үйлчилгээ
- Хуурамч үйлчилгээ эсвэл луйвар
- Бусдыг хууран мэхлэх оролдлого
- Аливаа хууль бус үйл ажиллагаа
2. Хуурамч эсвэл чанаргүй хуудас
- Жинхэнэ бус хуудсууд
- Утга агуулгагүй эсвэл тест хуудсууд
- Профайлын мэдээлэлгүй хуудсууд
- 200-аас цөөн дагагч бүхий хуудсууд
3. Системийн хэрэглээг буруу ашиглах
- Системийг тест хийх зорилгоор ашиглах
- Хэт олон удаа туршилт хийх
- Үйлчилгээг зорилгын бус ашиглах
4. Холбоо барих мэдээлэл өгөөгүй
- Утасны дугаар заагаагүй
- И-мэйл хаяг заагаагүй
- Бусад шаардлагатай мэдээллийг өгөөгүй
5. Урт хугацаанд идэвхгүй байх
- Урт хугацаанд үйлчилгээг ашиглаагүй хэрэглэгчид
- Системээс автоматаар хасагдана
Анхааруулга: Манай системийг хуурамч эсвэл ашиглагдаагүй хуудасаар дүүргэхээс сэргийлэхийн тулд бид тогтмол шалгалт хийдэг. Хэрэв таны аккаунт цуцлагдсан бол манай албан ёсны и-мэйлээр холбогдохыг хүсье.
Та өөрөө ч аккаунтаа цуцлах боломжтой. Өөрийн холбосон социал аккаунтаа салгаад, үйлчилгээг ашиглахаа болиход хангалттай.
7. Хариуцлагын хязгаарлалт
Манай үйлчилгээ нь дараах зүйлст баталгаа өгдөггүй:
- Социал сүлжээний хэрэглэгчдийн агуулга, үйлдэл
- Таны пост дээрх сэтгэгдлүүд
- Гуравдагч талын API-аас ирэх мэдээлэл
8. Нууцлалын бодлого
Таны хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хамгаалж байгааг манай Нууцлалын бодлогоос харна уу.
10. Нөхцөлийг өөрчлөх
Бид үйлчилгээний нөхцлөө шинэчлэх болгон өөрийн системээр дамжуулан мэдэгдэнэ. Үргэлжлүүлэн ашиглавал шинэ нөхцөлийг зөвшөөрсөн гэсэн үг.
11. Холбоо барих
Асуулт байвал и-мэйлээр холбогдоно уу: hello@kommai.mn
Kommai баг
Ухаалаг хариулт, Амьд харилцаа
Анхааруулга: Энэхүү үйлчилгээний нөхцөл нь хоёр хэл дээрх албан ёсны баримт бичиг юм. Ойлгомжгүй зүйл байвал бидэнтэй холбогдоно уу.