Kommai

Бидний тухай Холбоо барих
Хамтын ажиллагаа

Бодит туршлагаа хуваалцаад

эрхийн багц бэлэгт аваарай!

Та Kommai-г хэрхэн ашиглаж байгаа болон ямар үр дүн гарсан талаарх бодит туршлагаа хуваалцсан богино хэмжээний бичлэг хийж, өөрийн Хуудсаараа Kommai-тай хамтарсан нийтлэл болгон оруулаарай. Хамтын ажиллагааны дараа бид танд бүтээгдэхүүний эрхийн багц бэлэглэх болно.

Хамтын ажиллагаа

Хэрхэн хамрагдах вэ?

Дараах 3 алхмыг даган хамтын ажиллагаанд нэгдээрэй.

1 / 3

Туршлагаа хуваалцаж, хамтарсан нийтлэл болгон оруулах

Kommai-г хэрхэн ашиглаж байгаа болон таны Хуудсанд ямар эерэг өөрчлөлт авчирсан тухай богино бичлэг хийж, өөрийн Хуудсаараа Kommai-тай хамтарсан нийтлэл болгон оруулаарай.

  • Бичлэгтээ өөрийн бодит туршлагыг чөлөөтэй, өөрийн үгээр ярьж оруулна уу.
  • Facebook эсвэл Instagram дээр шинэ нийтлэл/Reel үүсгэж бичлэгээ оруулна.
  • «Tag people» → «Invite collaborator» хэсэг рүү орж, Kommai-г сонгоно.
  • Нийтэлсний дараа Kommai урилгыг зөвшөөрснөөр тухайн нийтлэл хоёр Хуудас дээр хоёуланд нь харагдах болно.
2 / 3

Бидэнд илгээх

Хамтарсан нийтлэлийнхээ холбоосыг имэйлээр илгээнэ үү. Бид нийтлэл амжилттай орсон болон урилга зөвшөөрөгдсөн эсэхийг шалгана.

  • Нийтэлсэн постынхоо холбоосыг хуулж авна.
  • hello@kommai.mn хаяг руу өөрийн Хуудасны нэрийн хамт илгээнэ.
3 / 3

Бэлгээ хүлээн авах

Бид тантай шууд холбогдон тохиролцож, бүтээгдэхүүний эрхийн багцыг таны Kommai данс дээр идэвхжүүлнэ.

Энэхүү хөтөлбөрт оролцсоноор та өөрийн бичлэгийг Kommai-д богино хувилбар болгон засварлах болон хамтын ажиллагааны дараа дахин нийтлэх эрхийг олгож байгаагаа хүлээн зөвшөөрсөнд тооцно.

Оролцоход бэлэн үү?

Өөрийн Хуудасны холбоосыг hello@kommai.mn хаягаар илгээгээрэй. Бид дараагийн алхам болон бэлгийн дэлгэрэнгүй мэдээллийг хариу имэйлээр илгээх болно.

hello@kommai.mn